“Цахилгаан хэрэглэгч” системийг андройд утсанд суулгах боломжтой
Энэхүү онлайн системийн аппликэйшнийг одоогийн байдлаар андройд үйлдлийн системтэй гар утсанд татаж суулгах боломжтой байгаа ба тун удахгүй IOS-тэй утсанд ашиглах юм байна.
Мэдээллийн алба

УБЦТС компани нь “Цахилгаан хэрэглэгч” онлайн системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Энэ үйлчилгээг авахад хэрэглэгчийн зүгээс интернетэд холбогдсон, мөн долоон оронтой кодоо мэддэг байхад л хангалттай.
“Цахилгаан хэрэглэгч” онлайн систем рүү http://my.tog.mn хаягаар орох ба хэрэглэгчийн кодоороо нэвтэрснээр дэлхийн аль ч улсаас, хоногийн аль ч цагт санасан үедээ төлбөрөө төлөхөөс эхлээд тоолуурын заалтаа хянах, илгээх, гэрээгээ шинэчлэх, сунгах, ажлын захиалга, дуудлага өгөх гээд олон төрлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн өөрт хэрэгтэй зөвлөмжүүдийг уншиж, засвар үйлчилгээний зар, мэдээллийг ч шуурхай авна.
Энэхүү онлайн системийн аппликэйшнийг одоогийн байдлаар андройд үйлдлийн системтэй гар утсанд татаж суулгах боломжтой байгаа ба тун удахгүй IOS-тэй утсанд ашиглах юм байна.


















