Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийнажлын хэсгийн хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг даргын А/178 тоот захирамжаар байгуулагдсан нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн байршлыг судалж, тодорхойлох, санал боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлыг ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийнажлын хэсгийн хуралдаан боллоо
Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийнажлын хэсгийн хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын А/178 тоот захирамжаар байгуулагдсан нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн байршлыг судалж, тодорхойлох, санал боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлыг ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын захирал Г.Төмөрбаатар удирдан явуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын Тэргүүлэгч, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын инженер техникийн ажилтнууд орсон юм.

Ажлын хэсгийн ахлагч Г.Төмөрбаатар ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан үүрэг чиглэлийн дагуу судалгаа хийж, цэнэглэгчийн байршил сүлжээ төлөвлөлт, график, маршрутыг судлан, газрын байршил, техникийн нөхцөл, төсвийг боловсруулан дараагийн хуралд эргэн танилцуулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Зорчигч тээврийн нэгтгэл

Хуваалцах