Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна

Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногт Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна
Цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногт Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автоамашиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр гэр нурсан дуудлагаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, нурсан гэрийг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Ховд аймгийн Зэрэг суманд унасан 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана, Архангай аймгийн Цэцэрлэг суманд унасан 35 кВ-ын нэг тулгуур баганыг засварлан, цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан бол Ховд аймгийн Цэцэг суманд 35 кВт-ын гурван агаарын шугамын цахилгааны тулгуур багана унасан дуудлагаар цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах