Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгааны инженер сонгон шалгаруулж ажилд авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд цахилгааны инженер сонгон шалгаруулж ажилд авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны инженер сонгон шалгаруулж ажилд авна
Цахилгааны инженер сонгон шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд цахилгааны инженер сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

• Цахилгааны инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Компьютерийн өргөн хэрэглээний программууд, мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай
• Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
• Мэдээллийг шинжлэх, судалгаа хийх, үр дүнг тайлагнах
• Инженерийн зургийн программууд дээр ажиллах чадвартай байх
• Баг хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай

Нэмэлт мэдээлэл:

• Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утас: 11325802

Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com

Хуваалцах