Цахилгааны техникч сонгон шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд цахилгааны техникч сонгон шалгаруулж ажилд авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд цахилгааны техникч сонгон шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн сургалт, курс дүүргэсэн, цахилгаанчин мэргэжилтэй
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
• Гэрэлтүүлгийн магистраль шугамын схем зургийг ойлгож мэддэг байх, 1 ба 3 фазын цахилгаан хэлхээний тухай бүрэн мэддэг байх
• Хүчдэлийн түвшин 10/0,4кв, энгийн ба 3 фазын 220в зэргийг сайн ялгаж мэддэг байх
• Гэрэл чийдэн, розетка, унтраалгын схем зургийг уншиж, бие даан холбодог байх
• Компьютерийн зохих мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл:
• Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утас: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


















