Цахилгааны тоолуурын заалт авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлөөрэй
Цахилгааны төлбөрийн мэдээлэл авах мессеж лавлах: 137004 дугаарт хэрэглэгчийн цахилгааны кодоо мессежээр илгээж, төлбөрийн дүн болон дансны дугаараа мэдэх боломжтой. / бүртгэлийн дугаар 5-аар эхэлсэн 7 оронтой тоо/
Мэдээллийн алба

Цахилгааны төлбөрийн мэдээлэл авах мессеж лавлах: 137004 дугаарт хэрэглэгчийн цахилгааны кодоо мессежээр илгээж, төлбөрийн дүн болон дансны дугаараа мэдэх боломжтой. / бүртгэлийн дугаар 5-аар эхэлсэн 7 оронтой тоо/
Цахилгааны тоолуурын заалт авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлөөрэй.
Төлбөр төлөх хэлбэрүүд:
1. Та өөрт ойр байрлах банкаа сонгож цахилгааны кодоо хэлж төлбөрөө төлж болно.
2. http://my.tog.mn - Хэрэв та интернэттэй бол манай Цахим үйлчилгээний системд хэрэглэгчийн кодоороо нэвтрэн Пин код авч хэрэгтэй мэдээллээ авах, санал хүсэлт, ажлын захиалга өгөхөөс гадна аль ч банкны картыг ашиглан 24 цагийн турш төлбөрөө төлж НӨАТ-н баримтаа авах боломжтой. / утасны дугаараа бүртгүүлэх/
3. ТҮЦ машин – АТМ –ээр Цахилгааны төлбөр төлөх гэсэн цэсийг сонгон хэрэглэгчийн кодоо бичиж, цахим картаар төлөх боломжтой. Цахим хаягаар НӨАТ очино.
4. Банк - Та доорх банкуудад байршдаг УБЦТС ТӨХК-ийн данс руу хэрэглэгчийн кодоо бичээд төлбөрөө шилжүүлэх боломжтой. /Гүйлгээний утга дээр кодоо бичнэ/
5. Та цаг заваа хэмнэн Гар утсаар мобайл банк ашиглан төлбөрөө төлж болно.
Таны цахим хаягаар НӨАТ-н и-баримт очино.
Таны сонгосон банкинд цахилгааны кодоо хэлэхэд төлбөр гарч ирнэ. Өөр банкинд доорх дансаар төлөхдөө цахилгааны кодоо бичээд төлнө.
Гүйлгээний утга дээр цахилгааны кодоо бичнэ./ 5..-аар эхэлсэн7 оронтой тоо юм. / дансны дугаарууд, Хүлээн авагч УБЦТС латин үсгээр UBTsTS
Хэрвээ таны нэр өөрчлөгдсөн бол та үл хөдлөх гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбартай ирж бүртгүүлнэ үү. Та утасны дугаар, email хаягаа 70047004 утсаар бүртгүүлээрэй.
Email хаягаар НӨАТ-ны сугалааны дугаар очих тул bzxut2016@gmail.com хаягаар кодоо бичээд, email хаяг, утсаа бичээд явуулна уу. Цахим хаягаар НӨАТ-н и-баримт очино. Цахилгааны төлбөрөө урьдчилж төлж болно. Дэлгэрэнгүй мэдээллийгhttp://my.tog.xn--mn--6ed3da/ авна уу.Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв / Эрчим хүч/ БЗД 15-р хороо Бөхийн өргөөний урд Лавлах утас 7004-7004


















