Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим хэлэлцүүлэг хийлээ

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дугаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим хэлэлцүүлэг хийлээ
Цахим хэлэлцүүлэг хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дугаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” журмын хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны хүрээнд зохион байгуулсан сургалт, сургталчилгааны тайлан танилцуулах” цахим хэлэлцүүлгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Төв, Хэнтий аймгийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, эрт илрүүлэг хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Цахим хэлэлцүүлэгт НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба (ЭМДӨУСА)-ны дарга С.Гэрэлмаа “НЭМҮТ-өөс хийгдэж буй мэдээлэл, сургалт, сурталчилгаа, анхаарах асуудал, түгээмэл тохиолдох асуултууд” сэдвээр илтгэл тавьж, оролцогч аймгуудаас асуудал хариуцсан мэргэжилтнүүд тухайн орон нутаг дах эрт илрүүлгийн явц, тоо баримт, жишээн дээр үндэслэн “Аймгийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төлөвлөгөө, тайлан болон бодит байдалд хийсэн дүн шинжилгээ, тулгамдсан асуудал, гарц шийдлийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа” сэдвээр цахим илтгэл хэлэлцүүллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах