Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим номын сангийн систесмийг хүлээлгэн өглөө

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим номын сангийн систесмийг хүлээлгэн өглөө
Цахим номын сангийн систесмийг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн “Институци, техникийн болон удирдлагын чадавхыг бэхжүүлэх” IV үр дүнгийн хүрээнд Дотоод хэргийн их сургуульд “КОХА” цахим номын сангийн системийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус цахим номын санг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр оюутан, сурагчдын бүтээл болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном, хэвлэлүүд цахимаар байршиж номын санч, оюутан, багш нарт цахим номын сангийн нөөц, бичиг баримтыг тухтай ашиглах нөхцөл бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах