“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган”-ыг 2022 оны 5 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган”-ыг 2022 оны 5 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, цаашид хүүхдийн эрх хамгаалах, ээлтэй орчин бүрдүүлэх гарц, шийдэл тодорхойлох хэлэлцүүлгийг “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч 5, интернэтийн үйлчилгээ эрхлэгч 43, телевизийн үйлчилгээ эрхлэгч 15, радиогийн үйлчилгээ эрхлэгч 23, олон сувгийн үйлчилгээ эрхлэгч 4 нийт 74 байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Мөн хэлэлцүүлэгт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын 28 төлөөлөл оролцож, цахим болон өргөн нэвтрүүлгийн орчинд хүүхэд хамгааллын талаар хэрхэн ажиллах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээс гарсан үр дүн, оролцогчдын саналыг нэгтгэн зөвлөмж болгон 5 дугаар сард зохион байгуулагдах “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган”-д хүргүүлэхээр болов гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


















