Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна
Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу тавдугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий

  2. Сонгинохайрхан, Шижир уул

  3. Баянзүрх, Улиастайн бага ам

  4. Баянзүрх, Богдын давааны ам

  5. Хан-Уул, Улаан овоот

  6. Хан-Уул, Улаан овоот

  7. Налайх, Нисэх хотхон

  8. Багануур, Булагтай

  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг

  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг

  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг

Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Хуваалцах