Цахим спортын тэмцээний аваргын цом алга болжээ
цомыг эргүүлэн олж өгсөн бөгөөд дээрх тэмцээний зохион байгуулагчид “Liquid” багийн бэлтгэлийн байранд очиж, аваргын цомыг гардуулжээ
Мэдээллийн алба

250 мянган ам.долларын шагналын сантай “Dreamhack Masters Dallas” тэмцээн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-нд АНУ-ын Даллас хотод болсон. Цахим спортын CS:GO тоглоомын төрлөөр зохион байгуулагдаж, нийт 16 үүнээс 10 баг урилгаар оролцсон тус тэмцээнд “Liquid” баг түрүүлсэн ч аваргын цомоо аваагүй. Учир нь тэмцээний түрүү баг тодорсон ч аваргын цом хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан юм.
Тэгвэл уг асуултын хариуг “Dreamhack” тэмцээний зохион байгуулагчид саяхан өгсөн байна. Тодруулбал, “Dreamhack Masters Dallas” тэмцээний аваргын цомыг тээвэр зуучийн "UPS" байгууллагынхан АНУ-ын Даллас хот руу зөөх үедээ алдаа гаргаж, алга болгожээ. Гэвч тухайн компанийн зүгээс цомыг эргүүлэн олж өгсөн бөгөөд дээрх тэмцээний зохион байгуулагчид “Liquid” багийн бэлтгэлийн байранд очиж, аваргын цомыг гардуулжээ.


















