Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим тайлангийн системд нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай

Цахим тайлангийн систем /E-TAX.MTA.MN/-д нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим тайлангийн системд нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай
Цахим тайлангийн системд нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай. Зураг: МҮОНРТ

Цахим тайлангийн систем /E-TAX.MTA.MN/-д нэвтрэх нэр, нууц үгийг дахин авах тухай хүргэе. Цахим тайлангийн системийн аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаагүй буюу регистрийн дугаараа нууц үг болгон ашигласан зарим татвар төлөгчийн e-tax.mta.mn системд хандах эрхийг татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд татварын албанаас идэвхгүй болгосон болно. Иймд татвар төлөгч та дараах бичиг баримтыг бүрдүүлэн харьяалах татварын албан дээрээ очиж хэрэглэгчийн нууц үгээ дахин авна уу.

1. Нууц үг дахин авах хүсэлт /албан бичгээр/

2. Иргэний үнэмлэх

3. Итгэмжлэх /Захирал, үүсгэн байгуулагчийг төлөөлөн ирэх тохиолдолд/

Эх сурвалж: Монголын Татварын алба

Хуваалцах