Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахимаар төлбөр тооцоо хийхийг уриаллаа

Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийснээр вирусний гаралтай аливаа өвчлөл халдварлах магадлалтайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахимаар төлбөр тооцоо хийхийг уриаллаа
Цахимаар төлбөр тооцоо хийхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийснээр вирусний гаралтай аливаа өвчлөл халдварлах магадлалтайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс цахим төлбөр тооцоог илүү ашиглахыг Монголбанкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Мөн арилжааны банкуудад зузаатгал хийхдээ бохирдож муудсан мөнгөн тэмдэгтийг шинэ мөнгөөр солих ажлыг хийж эхэлсэн гэж Монголбанкны Ерөнхийлөгч Л.Лхагвасүрэн хэллээ.

Шинэ төрлийн коронавирусний тархах эрсдэл нь амьсгалын болон ахуйн хавьтал. Тиймээс БНХАУ-ын Төвбанк халдвар ихээр тархсан бүс нутгуудад байсан бэлэн мөнгийг устгаж, шинэ дэсгэртээр сольсон. Хуучирч муудсан мөнгийг гүйлгээнээс татаж шинэчлэх нь хэвийн үзэгдэл ч улс орнууд томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цаасан мөнгийг шинэчлэх ажлаа эрчимжүүлж эхэлжээ.

Хуваалцах