Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цалин хөлстэй холбоотой таны зайлшгүй мэдэх ёстой тодорхойлолтууд

Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цалин хөлстэй холбоотой таны зайлшгүй мэдэх ёстой тодорхойлолтууд
Цалин хөлстэй холбоотой таны зайлшгүй мэдэх ёстой тодорхойлолтууд. Зураг: МҮОНРТ

Үндсэн цалин:

Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин.


Нэмэгдэл:

Ажилтны үндсэн цалин дээр нь ажилласан хугацааны, хөдөлмөрийн нөхцлийн, албан ажлын онцгой нөхцлийн, цол зэрэг дэвийн,эрдмийн зэргийн болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрхийн актын дагуу олгож буй хөлсийг "нэмэгдэл" -д тооцдог.


Нэмэгдэл хөлс:

Зарим тохиолдолд ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэх, эсвэл ажил албан тушаал хавсран болон хослон гүйцэтгэх, хуульд заасан ажлын цагаас илүү цагаар ажиллах зэрэг тохиолдлуудад ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг "нэмэгдэл хөлс" -д хамааруулан тооцдог.


Шагнал урамшуулал:

Ажилтны ажлын үр дүн, эсхүл байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмрийг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ.


Ердийн ажлын цаг:

Ажилтнууд долоо хоногт 40 хүртэл цаг, өдөрт 8 хүртэл цаг ажиллаж байгаа хугацааг хэлнэ.


Богинсгосон ажлын цаг:

Хуульд зааснаар ердийн ажлын цагийн үргэлжлэлийг хорогдуулсан шинжтэй ажлын цаг юм.


Бүтэн бус ажлын цаг:

Ердийн болон богиносгосон ажлын цагийг ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хорогдуулан тогтоосон ажлын цаг болно. Бүтэн бус ажлын цаг нь хорогдуулсан шинжтэй байдгаараа богиносгосон ажлын цагтай ижил боловч эрх зүйн зохицуулалтаар нь ялгаж болно.


Уртасгасан ажлын цаг:

Уртасгасан ажлын цаг гэж ердийн ажлын цагийн үргэлжлэлийг нэмэгдүүлсэн шинжтэй байгааг ойлгоно. Практикт уртасгасан ажлын цагийг илүү цаг гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг захиргааны санаачилгаар хэтрүүлэн ажилуулахыг илүү цагаар ажиллуулах гэдэг.


Хуваалцах