Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ өрөндөө өгнө

Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгээс ирэх пүрэв гаригаас эхлэн нүүрс экспортлохоор болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цанхийн зүүн хэсгээс  олборлосон нүүрсээ өрөндөө өгнө
Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ өрөндөө өгнө. Зураг: МҮОНРТ

Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгээс ирэх пүрэв гаригаас эхлэн нүүрс экспортлохоор болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдэгдэж буйгаар хөрс хуулалтын тендерт ялсан компаниуд ажлаа эрчимтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор нүүрс зөөвөрлөж эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Тус компанийн удирдлагууд Цанхийн баруун хэсгийн нүүрсийг Хятадын зах зээлд борлуулж, 20-30 хувийн ашиг олох боломжтой гэж үзэж байна. Цанхийн зүүн хэсгээс энэ жил 3-4, баруунаас нь 2-3 сая тонн нүүрс олборлох юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ Хятадын “Чалко” компанид тавьсан өрөндөө өгөхөөр тохиролцсон байна. Харин баруун хэсгээс олборлосон нүүрсээ өөр худалдан авагчдад борлуулахаар төлөвлөсөн байна.

Түлхүүр үг:Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ өрөндөө өгнө
Хуваалцах