Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цар тахлын үед авах хариу арга хэмжээ сэдэвт дадлага сургуулилтад бэлдэж байна

Нийслэлийн Онцгой Комиссоос “Коронавируст (Ковид-19) цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилтыг 2020 оны тавдугаар сарын 6-аас 8-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цар тахлын үед авах хариу арга хэмжээ сэдэвт дадлага сургуулилтад бэлдэж байна
Цар тахлын үед авах хариу арга хэмжээ сэдэвт дадлага сургуулилтад бэлдэж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой Комиссоос “Коронавируст (Ковид-19) цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилтыг 2020 оны тавдугаар сарын 6-аас 8-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хотын Ерөнхий менежерийн тушаалаар дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгуулж, өнөөдөр албаны шуурхай хуралдлаа.

Шуурхай хурлаар дадлага сургуулилтын үед хоол үйлдвэрлэл, халдваргүйтгэл, хаягжилт, хүргэлтийн үйлчилгээнүүдийн бэлэн байдал, орц гарцын зураглал, шарил чандарлах газруудын судалгаа, цахилгааны хэрэгслийн тооцоонд үндэслэн судалгаа гаргах, нэг өдрийн ачааллыг даах үүсгүүр бэлэн байлгах зэрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай арга хэмжээ, тэдгээртэй холбоотой тооцоо судалгааг гаргаж нэгтгэх үүргийг холбогдох хэлтсүүдэд үүрэг болгон бэлтгэл ажлыг ханган ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах