Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, 96 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган, 35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, 96 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, 96 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Он гарсаарцасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг ханган, 35 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өчигдөр буюу 24-нд Увсаймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 2 зорчигчтой “Приус- 20” загварын суудлын автомашиныг татан гаргасан юм.

Иймд машин техник цасанд суух, боогдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,

-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах