Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цасанд суусан автомашиныг татаж гаргав

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасанд суусан автомашиныг татаж гаргав
Цасанд суусан автомашиныг татаж гаргав. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлага иржээ.

Дуудлагын дагуу 2017.11.06-ны өдрийн 08:35, 10:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн алба хаагчид ажиллан нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусаныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах