Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Цасанд суусан машиныг татаж гаргажээ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Ар мэлей” гэдэг газарт Бигэр сумаас Есөнбулаг сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Пронтер” загварын ачааны авто машин цасанд суусан тухай дуудлага өчигдөр орой онцгой байдлын газарт ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасанд суусан машиныг татаж гаргажээ
Цасанд суусан машиныг татаж гаргажээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Ар мэлей” гэдэг газарт Бигэр сумаас Есөнбулаг сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Пронтер” загварын ачааны авто машин цасанд суусан тухай дуудлага өчигдөр орой онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн таван алба хаагч, нэг авто машинтай 70 км замыг туулан очиж, аюулгүй болгон аймгийн төвд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах