Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна

Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна
Цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Хяналтаар цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй 161 байгууллагын 796 цацрагтай ажиллагчдын тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 3 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад дээрх хугацаанд тогтмол хамруулж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Хуваалцах