Цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны 05 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Мэдээллийн алба

Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй164 байгууллагын 745 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 1 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтадтогтмол хамруулж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна.