Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цацрагийн хамгаалалтын чиглэлээр зөвлөн тусалж байна

Дэлхий дахинаа короновируст халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Олон Улсын Атомын Энергийн Агентлаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цацрагийн хамгаалалтын чиглэлээр зөвлөн тусалж байна
Цацрагийн хамгаалалтын чиглэлээр зөвлөн тусалж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинаа короновируст халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-аас хөгжиж буй гишүүн орнууддаа халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн хүрээнд тус агентлагаас манай улсад короновируст халдварыг түргэн илрүүлж, оношлох халдварын эсрэг хяналт тавихад шаардлагатай оношлуур, зөөврийн рентген аппарат, оношилгооны цомог, урвалж зэргийг тусламж болгон нийлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ХӨСҮТ-д шинээр суурилуулагдсан халдварт өвчний эмчилгээнд чухал ач холбогдолтой зөөврийн рентген болон компьютерт томографийн аппаратын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад аюулгүйн үнэлгээ, ажлын байрны болон чанарын баталгаажилтын хэмжилт, хяналт хийж зөвлөн тусалж байна.

Дашрамд дурдахад, энэ онд ХӨСҮТ-д дээрх төсөл болон ЭМЯ-аас нийт 4 рентген аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг болсон байна.

Эх сурвалж: МХЕГ

Хуваалцах