Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ
Тус байгууллагууд нь улсын байцаагчийн албан шаардлагад дурьдсан зөрчил дутагдлыг тогтоосон хугацаанд арилгаж ажилласан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/163 тоот удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн эмнэлэг, Нийслэлийн Өргөө амаржих газар, Илизаров эмнэлэг, Мэйфловер, Зонне шүдний эмнэлгүүдэд 5 байгууллагуудад 2017 оны 09-р сарын 19-20-ны өдрүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.
Тус байгууллагууд нь улсын байцаагчийн албан шаардлагад дурьдсан зөрчил дутагдлыг тогтоосон хугацаанд арилгаж ажилласан байна.


















