Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цацруулагч бүхий самбарыг байршууллаа

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цацруулагч бүхий самбарыг байршууллаа
Цацруулагч бүхий самбарыг байршууллаа. Зураг: МҮОНРТ

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс “Сутайн буянт” авто худалдааны төв болон “Авто плаза” ХХК-тай хамтран тус дүүргийн 21-р хорооны нутаг 52-н давааны авто замын өгсөж, урууддаг хэсэгт "Замын аюултай хэсэг" гэрэл ойлгогчтой анхааруулах 2 ширхэг самбар байрлууллаа.

Цаашид зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй эрсдэл ихтэй автозамуудад анхааруулах самбаруудыг байршуулан осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм.

САНАМЖ, БОЛГООМЖ ХАА Ч ИЛҮҮДЭХГҮЙ

Хуваалцах