Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: Автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна

иргэдийг өөрийн автомашинаа хяналтын камертай газарт байршуулах, тээврийн хэрэгслээ асаалттай орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна
ЦЕГ: Автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайлбал, Энэ сарын 8-нд “Хашааны гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, 28 настай, “З” бусдын “Toyota Crown” маркийн автомашин хулгайлсан хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэдийг өөрийн автомашинаа хяналтын камертай газарт байршуулах, тээврийн хэрэгслээ асаалттай орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах