Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: “Ford” маркийн "Transit" загварын тээврийн хэрэгсэл ОХУ-ын банкных биш

Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сараас хойш грашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: “Ford” маркийн "Transit" загварын тээврийн хэрэгсэл ОХУ-ын банкных биш
ЦЕГ: “Ford” маркийн "Transit" загварын тээврийн хэрэгсэл ОХУ-ын банкных биш. Зураг: МҮОНРТ

Иргэн Б нь 2021 оны 08 дугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь Эрхүү хотод хураалгаж, түр дугаар буюу транзит дугаар /ОХУ-аас Монгол Улсад түр хэрэглэх дугаар/ авч Монгол Улсад оруулж ирсэн байна.

Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сараас хойш грашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан ба тухайн үеийн зураг цахим орчинд “...Оросын Сбербанк Улаанбаатарт Монголын бүх долларыг ачаад яваа юм байна...” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно.

Хуваалцах