Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: Канад улсын элчин сайдын яамны цагдаагийн атташег хүлээн авч уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд Канад Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, Канад Улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайдын яамны цагдаагийн атташе Жор

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Канад улсын элчин сайдын яамны цагдаагийн атташег хүлээн авч уулзлаа
ЦЕГ: Канад улсын элчин сайдын яамны цагдаагийн атташег хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд Канад Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф, Канад Улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайдын яамны цагдаагийн атташе Жордан Форман нарыг энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Энэ онд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.

Хуваалцах