ЦЕГ: Хохирогч хүүхдийн эмчилгээний зардлыг автобусны жолоочоор гаргуулсан
ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй” үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгон, таван оноо хасаж арга хэмжээ тооцсон байна.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Зүрх уул”-ын замд нийтийн тээврийн автобусны жолооч “М”-н жолоодож явсан автобусны араас 9 настай явган зорчигч гүйж яваад гэмтэж буй үйл явдлын бичлэг цахим орчинд тарсан. Энэ үйл явдал өнгөрсөн 5 дугаар сарын 5-ны өдөр болжээ.
Уг хэргийн гомдлыг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй” үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгон, таван оноо хасаж арга хэмжээ тооцсон байна.
Мөн хохирогч хүүхдийн эмчилгээний зардлыг автобусны жолоочоор гаргуулж шийдвэрлэсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


















