Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: Хөгжлийн бэрхшээлтэй болон хаяг, байрлалаа мэдэхгүй иргэд тусгай дугаарын утас руу дүрстэй дуудлага хийх боломжтой

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгөөр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Хөгжлийн бэрхшээлтэй болон хаяг, байрлалаа мэдэхгүй иргэд тусгай дугаарын утас руу дүрстэй дуудлага хийх боломжтой
ЦЕГ: Хөгжлийн бэрхшээлтэй болон хаяг, байрлалаа мэдэхгүй иргэд тусгай дугаарын утас руу дүрстэй дуудлага хийх боломжтой. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 102, 103, 101/105 тусгай дугаарын утсаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг боловсруулж, энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгөөр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон.

Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй байгаа иргэдэд тусламж үзүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Хуваалцах