Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: Залилагчид түрээсийн байр хайж буй иргэдийг залилж байна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор жил бүрийн өдийд түрээсийн байр хайх иргэдийг тоо нэмэгддэг. Тэгвэл залилагчид энэ эрэлтийг ашиглан иргэдийг хохироодог байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Залилагчид түрээсийн байр хайж буй иргэдийг залилж байна
ЦЕГ: Залилагчид түрээсийн байр хайж буй иргэдийг залилж байна. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор жил бүрийн өдийд түрээсийн байр хайх иргэдийг тоо нэмэгддэг. Тэгвэл залилагчид энэ эрэлтийг ашиглан иргэдийг хохироодог байна.

Тухайлбал, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид зарын сайтад “Түрээсийн байр байна” гэх зар нийтэлж, бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар өнгөрсөн 6 дугаар сараас хойш цахим орчинд “Түрээсийн байр байна” гэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогджээ.

Иймд түрээсийн байр хайх үедээ залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллана уу.

Ташрамд дуулгахад, Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах