Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэнхэр очир алмаз 58,2 сая ам.доллараар зарагджээ

Саяхан Женев Швейцарийн Женев хотноо болсон дуудлага худалдаагаар 14,6 каратын цэнхэр өнгө бүхий ховор алмаз дэлхийн хамгийн үнэтэй алмазны дээд амжилтыг

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэнхэр очир алмаз 58,2 сая ам.доллараар зарагджээ
Цэнхэр очир алмаз 58,2 сая ам.доллараар зарагджээ. Зураг: МҮОНРТ

Саяхан Женев Швейцарийн Женев хотноо болсон дуудлага худалдаагаар 14,6 каратын цэнхэр өнгө бүхий “Цэнхэр Оппенгеймер” гэх очир алмаз 58,2 сая доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй алмазны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Цэнхэр алмаз байгальд хамгийн ховор тохиолддог бөгөөд үнэт чулуу цуглуулагчдын дунд асар их эрэлттэй байдаг аж. Мөн байгаль дээр олдож байгаа цэнхэр алмазны 90 хувь нь 1 каратаас доош жижиг хэмжээтэй байдаг гэх баримт бий.

Одоогоор алмазыг хэн гэдэг эрхэм худалдан авсан нь хараахан тодорхойгүй байна. Энэ оны эхээр Женевийн дуудлага худалдаагаар зарагдсан 12,03 каратын “Blue Moon” буюу “Хөх сар” алмаз өмнөх дээд амжилтыг эзэмшиж байв.

Хонгконгийн тэрбумтан Жозеф Лау 7 настай охиндоо өгсөн энэ бэлгээ “Жозефины Хөх сар” хэмээн өөрчлөн нэрлэсэн аж. Женевийн дуудлага худалдаагаар үүний өмнөх өдөр тунгалаг ягаан очир алмаз мөн өндөр үнэ хүрч, 28 сая америк доллараар худалдаалагдлаа. 15,38 каратын “Юник Пинк” гэх энэ алмазыг Өмнөд Африкийн Кимберли хотын ойролцоогоос олборложээ.

Тунгалаг байдал, тэгш хэмт бүтэц зэргээрээ энэ алмаз шинжээчдийн зүгээс харамгүй магтаал хүртэж байсан юм. "Сотбис" Олон улсын дуудлага худалдааны компанийн мэдээлснээр, энэхүү ягаан алмаз 31 сая 560 мянган долларын үнээр зарагдсан байна.

Хуваалцах