Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цэнхэр залаа" хөгжмийн зохиолчийн нэрэмжит тэмцээн болно

Гитар хөгжмийн наадмыг 16-30 насны залуусын дунд 11 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 7-ныг дуустал бүтэн сарын хугацаатай зохион байгуулах бөгөөд тодорхой үе шаттайгаар явагдана.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цэнхэр залаа" хөгжмийн зохиолчийн нэрэмжит тэмцээн болно
"Цэнхэр залаа" хөгжмийн зохиолчийн нэрэмжит тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Рок, поп, альтернатив урлагийн анхны гитарчин, МҮОНТ-ийн Цаг агаарын мэдээгээр 49 дэх жилдээ эгшиглэж буй алдарт “Цэнхэр залаа“ хөгжмийн зохиолч, УГЗ С.Баатарсүхийн нэрэмжит “Уянгалан дуулагч гитар“ хөгжмийн наадам болно.

Гитар хөгжмийн наадмыг 16-30 насны залуусын дунд 11 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 7-ныг дуустал бүтэн сарын хугацаатай зохион байгуулах бөгөөд тодорхой үе шаттайгаар явагдана.

Залуу үеийнхэнд гитар хөгжмийн урлагийг сурталчлах, шилдэг гитарчдыг тодруулах зорилготой энэ наадам нь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд анх удаа болж байгаагаараа онцлогтой юм.

Хөгжмийн зохиолч С.Баатарсүх нь МҮОНТ-ийн Цаг агаарын мэдээгээр 49 дэх жилдээ эгшиглэж буй алдарт “Цэнхэр залаа" хөгжмийг зохиосноос гадна “Дөрвөн улирал, хоёр амраг“, ”Халтар манан хөөрөг”, “Цэцгэн зүйрлэл”, “Охин үр” зэрэг зохиолын дуунууд, “Хандармаа", “Хүннү” дуурь,” Сансрын хөлөг“, “Долоон бурхан“ зэрэг гитарын гоцлол зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын Хөгжмийн урлагийн алтан санг баяжуулсан нэрт хөгжмийн зохиолч юм.

Мөн тэрбээр рок, поп, альтернатив урлагийн анхны гитарчин билээ. Наадмын ерөнхий менежерээр “Мөнгөн харандаа" хамтлагийн гоцлол гитарчин Соёлын тэргүүний ажилтан Л.Энхбаяр ажиллаж байна.

Хуваалцах