Цэрэг спортын “Эх орон мандах ирээдүй” тэмцээний нээлт болов
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Батлан хамгаалах яамны сайдтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Батлан хамгаалах яамны сайдтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, Монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой “Эх орон мандах ирээдүй” тэмцээний нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаатар болон тэмцээнд оролцож буй баг тамирчид оролцлоо.

Тус тэмцээнд ерөнхий боловсролын 8 сургуулийн сурагчид оролцож илтгэх урлаг, цэргийн байр зүй, хийн буудлага, хурд хүч, уриа мэндчилгээ, ханын самбар гэсэн 6-н үзүүлэлтийн хүрээнд ур чадвар авхаалж самбаагаараа өрсөлдөх юм.
Хоёр дахь жилдээ явагдаж байгаа тус тэмцээнд оролцсон сурагчид цэргийн алба хэрхэн хаадаг, ямар ёс дүрэм баримталдаг, Эх орноо хайрлан хамгаалах сэтгэлгээг өөртөө болоод бусдад суулгах мэдлэгийг хуримтлуулдгаараа онцлогтой.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















