Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын 2018 оны А/292 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 6-ыг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ
Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын 2018 оны А/292 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 6-ыг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдана.

Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг сануулж байна.

Иргэн Та цэрэг татлагад хамрагдсанаар:

  1. Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.

  2. Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. /эрүүл мэнддээ дүгнэлт гаргуулна/

  3. Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.

  4. Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна. /нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гм/ гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Хуваалцах