Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна

Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна
Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж, шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах хэсгийн “Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана” гэсэн заалтын хүрээнд 26 хувь нь ажилдаа орж, нийт 63 хувь нь ажлын байртай болжээ.

Түүнчлэн цэргээс халагдсан дайчид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу төрийн албанд ажиллах боломжтой болж байна.

Хуваалцах