Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоов

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар "Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай" асуудлыг хэлэлцлээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоов
Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоов. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар "Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай" асуудлыг хэлэлцлээ. Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгаж эхэлсэн.

Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 63 байхаар тогтоолоо.

Хуваалцах