Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/771 дүгээр захирамжийн дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/771 дүгээр захирамжийн дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.

Сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдэд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах, улс, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм. Мөн батлан хамгаалах эрх зүй, цэрэг, эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрэм, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, цэргийн инженер, биеийн тамирын бэлтгэл, амьд гарах ухаан зэрэг хичээл орно.

Хуваалцах