Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт явагдаж байна
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт явагдаж байна
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/211 дүгээр тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүсчилсэн хэлбэрээр 3 хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.



Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид Үндэсний аврах бригадад, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид, Багануур, Налайх, Багахангай дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр ангийн байруудад сургалтад хамрагдаж байна.
Тус сургалтыг дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Монголын улаан загалмай хороодтой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилготойгоор зохион байгуулж байна.






















