Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагчийг тодруулна
Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүрээс шилдгүүдийг тодруулна
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд 10 дугаар сарын 7-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн байрлалд зохион байгуулна.
Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, харилцан бэлтгэлжилтийн туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой юм.
Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүрээс шилдгүүдийг тодруулнагэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















