Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн эх орондоо ирлээ

Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор ирсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн эх орондоо ирлээ
Цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор ирсэн юм.

Тэднийг Улаан-Үд хотод угтан авах арга хэмжээнд ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан байлаа. Угтан авах ёслолын үеэр Ж.Бадамбазар "Үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирж байгаад тань талархаж байна. Монголын цэрэг эрс ямар дайчин, цог золбоолог байгааг дэлхийн орнуудын иргэд цэнхэр дэлгэцээр харлаа" гэв.

Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон орнуудын ихэнх нь хүндэт харуулын ангийнхаа бүрэлдэхүүнээс оролцуулсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байв. Тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ гүйцэтгэсэн бөгөөд ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын ахалсан багийнхан бэлтгэлийг хангахаар удирдан ажилласан юм.

Цэргийн сүр хүч, цог золбоог гайхуулаад ирсэн эдгээр залуусыг нийслэл хүрэх замд нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243, 0101 дүгээр ангийнхан болон Дархан-Уул аймгийн хүчний байгууллагын удирдлагууд тосон авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Хуваалцах