Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цэц буудлагын болон гурван бууны буудлагын тэмцээн”-д амжилттай оролцож, буудлагын ур чадвараа дээшлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсгэн байгуулагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Цэц буудлагын болон гурван бууны буудлагын тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын 8 алба хаагч амжилттай оролцож, буудлагын ур чадвараа дээшлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэц буудлагын болон гурван бууны буудлагын тэмцээн”-д амжилттай оролцож, буудлагын ур чадвараа дээшлүүллээ
“Цэц буудлагын болон гурван бууны буудлагын тэмцээн”-д амжилттай оролцож, буудлагын ур чадвараа дээшлүүллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсгэн байгуулагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Цэц буудлагын болон гурван бууны буудлагын тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын 8 алба хаагч амжилттай оролцож, буудлагын ур чадвараа дээшлүүллээ.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай албадын буудагчид болон буудлагын спорт клубын нийт 100 гаруй тамирчин оролцож, буудлагын ур чадвар, зэвсгийн хүчин чадлыг сорьсон юм.

Энэ сарын 10-11-ний өдрүүдэд болсон тус тэмцээнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ивээл дор Азийн Буудлагын Академи (Монголын Гурван бууны болон Төмөр буудлагын холбоо), Ханан Ар буудлага, спорт, сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах