Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Архангай, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Булган, Орхон аймгуудын нутгаар цас орж шуурч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Зураг: МҮОНРТ

Архангай, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Булган, Орхон аймгуудын нутгаар цас орж шуурч байна. А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байгааг анхаарна уу...

1. А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн улсын чанартай авто замын 12-18км Зоон давааны зорчих хэсгийн хальтиргаа гулгааг арилгахаар ИТА-1, замчин-4 үйлчилгээний машин-1 бүрэлдэхүүнтэй давс цацан ажиллаж байна.

2. А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 2.2-9.6км дахь хальтиргаа гулгааг арилгахаар ИТА-1, замчин-4 үйлчилгээний машин-1, автогрейдер-1 бүрэлдэхүүнтэй давс цацан, хусалт хийн ажиллаж байна.

3. А1001 дугаартай Дархан-Эрдэнэт, А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн хатуу хучилттай авто замуудад үзлэг хийгдэж байна.

4. А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай чанартай авто замын 290-292км Арангатын даваа, 296-297км хооронд зорчих хэсгийн цасыг арилгахаар мастер-1, үйлчилгээний машин-1, замчин-5, бүрэлдэхүүнтэй давс цацан тус тус ажиллаж байна.

Орон нутгийг зорих иргэд тээвэрчид орой үдшийн цагаар замын нөхцөл үзэгдэх орчинг зөв тооцоолох, тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Хуваалцах