Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "MNB хүүхдүүд" цэцэрлэгт цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна
Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "MNB хүүхдүүд" цэцэрлэгт цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй,

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

  • Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих

  • Сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх, зохион байгуулах, зурж боловсруулах, ярьж ойлгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай байх

  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хурдан шаламгай, цагийн менежмент сайтай байх

  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

  • Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах