Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-ийн "MNB хүүхдүүд" цэцэрлэгт цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн "MNB хүүхдүүд" цэцэрлэгт цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
• Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
• Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
• Сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх, зохион байгуулах, зурж боловсруулах, ярьж ойлгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай байх
• Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хурдан шаламгай, цагийн менежмент сайтай байх
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
• Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















