Цэцэрлэгийн багшид хорих ял оноов
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа Д.Цэнд-Аюуш нь бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн. Иймд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тавдугаар сарын 12-ны өдөр Прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилж
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа Д.Цэнд-Аюуш нь бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн. Иймд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тавдугаар сарын 12-ны өдөр Прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг өчигдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оногдууллаа. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлжээ.


















