Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна
Цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн цэцэрлэгийн эрхлэгч сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

- Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй, Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
- Удирдан зохион байгуулах, оновчтой зөв шийдвэр гаргах, санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх, үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2% цээж зураг /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба. Утас: 325802

Хуваалцах