Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгийн хүүхдүүд 1600 төгрөгийн хоол иддэг

Цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 1600 төгрөгийн хоол иддэг бол ЕБС-ийн үдийн цайнд хамрагдаж буй хүүхдүүд өдөрт 650 төгрөгийн хоол иддэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэгийн хүүхдүүд 1600 төгрөгийн хоол иддэг
Цэцэрлэгийн хүүхдүүд 1600 төгрөгийн хоол иддэг. Зураг: МҮОНРТ

Цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 1600 төгрөгийн хоол иддэг бол ЕБС-ийн үдийн цайнд хамрагдаж буй хүүхдүүд өдөрт 650 төгрөгийн хоол иддэг.

Ийм хэмжээний мөнгөөр хийсэн хоолонд хүүхэд цадах уу, хүүхдэд хэрэгтэй амин дэмүүдийг өгч чадах уу зэрэг олон асуултад иргэд хариулт авахыг хүссэн юм.

Энэ тухай бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтанаас лавлахад, “Улсаас баталсан төсөвт багтаан чанартай хоол, хүнсийг хүүхдэд өгөх бүрэн боломж бий. Гэхдээ хэрэглэх бүтээгдэхүүнээ зөв сонгож авахгүй бол өдөрт авах ёстой амин дэмээ авч чадахгүй гэлээ. Тухайлбал, цэцэрлэгийн насны хүүхэд өдрийн хоолноосоо тухайн өдөр авах нийт илчлэгийнхээ 80 хувийг авдаг бол “үдийн цай” хөтөлбөрөөс сурагчид 20 хувийг авах ёстой” гэлээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан н.Цэрэнпагма ярилаа.

Хуваалцах