Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл 2018 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс эхэллээ. Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц ямар байгаа талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад:
Мэдээллийн алба

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл 2018 оны долоодугаар сарын 25-ны өдрөөс эхэллээ. Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц ямар байгаа талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад: “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжиж байна. “Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ” гэлээ.

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн байдлаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд нийт 25272 бүртгэл баталгаажсан байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийнгазраас мэдээллээ.
Анги дэвшсэн баталгаажуулалт
Д/д Дүүрэг 2нас 3нас 4нас 5нас Нийт 1 Багануур 45 38 53 136 2 Багахангай 5 6 4 15 3 Баянгол 745 783 674 2,202 4 Баянзүрх 817 747 791 2,355 5 Налайх 81 121 100 302 6 Сонгинохайрхан 658 619 567 1,844 7 Сүхбаатар 484 498 404 1,386 8 Хан-Уул 563 624 598 1,785 9 Чингэлтэй 343 411 339 1,093 Нийт 3,741 3,847 3,530 11,118
Шинээр бүртгүүлсэн
Д/д Дүүрэг 2нас 3нас 4нас 5нас Нийт 1 Багануур 67 - - - 67 2 Багахангай 5 2 - - 7 3 Баянгол 1,974 269 121 87 2,451 4 Баянзүрх 2,823 534 198 226 3,781 5 Налайх 249 38 42 1 330 6 Сонгинохайрхан 2,208 347 102 97 2,754 7 Сүхбаатар 1,077 110 37 86 1,310 8 Хан-Уул 1,554 177 187 126 2,044 9 Чингэлтэй 1,056 211 46 97 1,410 Нийт 11,013 1,688 733 720 14,154
Нийт системийн бүртгэл
Д/д Дүүрэг 2нас 3нас 4нас 5нас Нийт 1 Багануур 67 45 38 53 203 2 Багахангай 5 7 6 4 22 3 Баянгол 1,974 1,015 904 761 4,654 4 Баянзүрх 2,823 1,350 945 1,017 6,135 5 Налайх 249 119 163 101 632 6 Сонгинохайрхан 2,208 1,005 721 664 4,598 7 Сүхбаатар 1,077 594 535 490 2,696 8 Хан-Уул 1,554 740 811 724 3,829 9 Чингэлтэй 1,056 554 457 436 2,503 Нийт 11,013 5,429 4,580 4,250 25,272


















