Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг онлайнаар бүртгэнэ

2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд явагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг онлайнаар бүртгэнэ
Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг онлайнаар бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд явагдана.

Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд дээрх хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn хэмээх тусгай цахим хуудат хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулах юм. Энэхүү бүртгэл нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ.

Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээгдэнэ. Иргэд хүүхдүүдээ тус бүртгэлд хамруулахын тулд дараах нөхцлийг хангсан байх шаардлагатай. Үүнд,

- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
- Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
- Зорилтот бүлэгт хамаарах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх

Анхааруулахад, иргэн та ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн хуучин хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах боломжтой аж. Иймд та бүхэн хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа л цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд хамрагдах нь чухал.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд уламжлалт аргаар явагдана.


Зорилтот бүлэгт хамаарах иргэдийн бүрдүүлэх материал:

1. Бүтэн өнчин хүүхэд:

- Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх.

- Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

- Холбогдох бусад бичиг баримт


2. Асран хамгаалагч тогтоогдоогүй бол:

- Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

- Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

- Холбогдох бусад бичиг баримт


3. Хагас өнчин хүүхэд бол:

- Нас барсан эцгийн /эх/ нас барсан гэрчилгээ

- Эхийн /эцэг/ иргэний үнэмлэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

- Холбогдох бусад бичиг баримт


4. Шүүхийн шийдвэртэй бол:

- Шүүхийн шийдвэр

- Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

- Холбогдох бусад бичиг баримт


5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд: /Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон/

- Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./

- Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар

- Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Гурвалсан гэрээ

- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

- Холбогдох бусад бичиг баримт

Хуваалцах