Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цэвэрхэн шинэлцгээе" аяныг эхлүүллээ

БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цэвэрхэн шинэлцгээе" аяныг эхлүүллээ
"Цэвэрхэн шинэлцгээе" аяныг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилж, олон улсын талархлыг хүлээгээд байгаа билээ. Мөн Үндэсний их баяр наадмын үеэр “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулж улс орон даяар хоггүй наадсан.

Харин энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэхийг уриалж “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

“Цэвэрхэн шинэлцгээе” аяны эхлэл болгож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон бусад хүрээ хийдийн хамба, лам нарыг хүлээж авч уулзлаа.

Тэд өнгөрсөн жилийн цагаан сараар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын уриалгыг дэмжиж, уул, усаа тахихдаа бохирдуулахгүй шинэлэхийг сүсэгтэн олондоо уриалж, бохирдсон овоодыг байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэж дэмжиж байсан юм. Тэгвэл энэ удаа БОАЖЯ-наас уриалгаа өргөжүүлэн “Цэвэрхэн шинэлцгээе” аян хэрэгжүүлж байгаад талархалтай хандаж байгаагаа хэлээд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриаллаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эх болсон байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалж, соён гэгээрүүлэх нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй та бидний их үйлс юм. Иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриаллаа.

Байгаль орчны асуудал дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль хамгааллын чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд хандсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Хуваалцах